Хэвлэх DOC Татаж авах
ОРОН НУТГИЙН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖ АШИГЛАСНЫ  ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ

ХӨВСГӨЛ АЙМАГ

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 12 дугаар сарын 5-ны өдөр                                                                                Дугаар 07                                                                                       Мөрөн сум

 

ОРОН НУТГИЙН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖ АШИГЛАСНЫ

ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2“д”, Авто замын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит IX Хуралдаанаас ТОГТООХнь:

1.Орон нутгийн чанартай авто зам, замын байгууламж ашигласны төлбөрийн хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Орон нутгийн чанартай болон авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах үйл ажиллагааны журмыг хуулийн дагуу баталж, орон нутагтаа мөрдөн ажиллахыг аймгийн Засаг дарга (Л.Ганболд)-д үүрэг болгосугай.

3.Батлагдсан тогтоолын холбогдох материалын бүрдүүлбэрийг хангаж Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэхийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга (Ц.Гончиг)-д даалгасугай.

4.Тус тогтоолыг ”Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэл”-д нийтэлсний дараа мөрдөж ажиллахыг аймгийн Засаг дарга (Л.Ганболд)-д даалгасугай

5.Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Тэргүүлэгчид, Төсөв, санхүү, эдийн засгийн хороо, Хот байгуулалт, дэд бүтцийн хороонд даалгасугай.

ДАРГА                                  Л.ТӨМӨРБААТАР