A

A

A

Бүлэг: 1979

ДОРНОД АЙМАГ

ХӨЛӨНБУЙР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 8-Р ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр

Дугаар 05

Баян

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2.д дэх хэсэг, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дах хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Сумын нутаг дэвсгэрийн эдийн засгийн давуу тал, байгаль экологийн онцлог шинж чанар, Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хэтийн хөгжлийг харгалзан зурагласан газрын үнэлгээний бүсийн зургийг нэгдүгээр хавсралтаар, газрын төлбөрийн хэмжээг тогтоох итгэлцүүрийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах гэрээг шинэчлэх, газрын төлбөрийг ногдуулах, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга Х.Ганхуяг-т даалгасугай.

3.Энэхүү тогтоолыг 2019 оны 1 дүгээр сарын 1-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 02 дугаар тогтоол, 2014 оны 05 дугаар тогтоолуудыг мөн өдрөөр хүчингүйд тооцсугай.

ХУРЛЫН ДАРГА Ж.ЭНХДАВАА

ДОРНОД АЙМАГ ХӨЛӨНБУЙР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр

Дугаар 15/03

Баян

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай" хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалтыг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт нэмэлт, өөрчлөлт орсны дагуу "Газрын төлбөрийн бүсийн хилийн зааг итгэлцүүрийн хувь, төлбөрийн хэмжээг тогтоох тухай" аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 06 сарын 24-ний өдрийн 10/01 дүгээр тогтоол батлагдсан тул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 сарын 13-ны өдрийн 05 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

2.Тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлж хасалт хийлгэх ажлыг зохион байгуулахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Д.Алимаа)-д даалгасугай.

ДАРГА Ж.ЭНХДАВАА