A

A

A

Бүлэг: 1979

ДОРНОГОВЬ АЙМАГ

УЛААНБАДРАХ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр

Дугаар А/44

Улаанбадрах сум

СУМЫН ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ЗЭРЭГЛЭЛ, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХУВЬ, ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д" заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3, 9 дүгээр зүйлийн 1 дэх заалт, Засгийн газрын 2018 оны "Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээ тогтоох тухай" 182 дугаар тогтоолыг үндэслэн ТОГТООХ нь:

1.Сумын нутаг дэвсгэрийн гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газрын хил заагийг 1 дүгээр, Худалаа, бүх төрлийн үйлчилгээний зориулалттай газрыг 2 дугаар, ХАА-н үйлдвэрлэлийн зориулалттай газрыг 3 дугаар, ХАА-аас бусад үйлдвэрлэлийн зориулалттай газрыг 4 дүгээр, Газрын үнэлгээний зэрэглэл тус бүрийн 1 м.кв газрын жилийн төлбөрийн хувь хэмжээг 5 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Газрын шинэчилсэн үнэлгээний бүсийн хил заагийг газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тогтооход дагаж мөрдөхийг зөвшөөрсүгэй.

3.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах гэрээг шинэчлэх, газрын төлбөрийг ногдуулах, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга Ц. Эрхэмболдод үүрэг болгосугай.

4.Тогтоолыг 2019 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

5.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хувь, хэмжээг шинэчлэн тогтоох тухай" сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 18 дугаар тогтоолыг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Ц.ЭНХТАЙВАН

/Улаанбадрах сумын ИТХ-ын 2019 оны 22 дугаар тогтоолоор өөрчлөлт орсныг тусгав/

ДОРНОГОВЬ АЙМГИЙН УЛААНБАДРАХ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр

Дугаар 11/29

Нүдэн

ТОГТООЛЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.17, 48 дугаар зүйлийн 48.1, 48.2 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.4 дэх заалт, Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийг тус тус иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахо хэсэгт нэмэлт өөрчлөлт орсны дагуу "Газрын төлбөрийн бүсийн хил зааг, итгэлцүүр, хувь хэмжээг тогтоох тухай" аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 07/19 дүгээр тогтоол батлагдсан тул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 44 дүгээр тогтоол, 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 22 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

2.Энэхүү тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлж, хасалт хийлгэхийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч (А.Оюумаа)-д даалгасугай.

ДАРГА Ч.ТҮМЭНЖАРГАЛ