Хэвлэх DOC Татаж авах
УЛААНБАДРАХ СУМЫН ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ЗЭРЭГЛЭЛ, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХУВЬ, ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

ДОРНОГОВЬ АЙМАГ
УЛААНБАДРАХ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫНТОГТООЛ

 

2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр                                                         Дугаар А/44                                                                                         Улаанбадрах сум

 

СУМЫН ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ЗЭРЭГЛЭЛ, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХУВЬ, ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 “д” заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3, 9 дүгээр зүйлийн 1 дэх заалт, Засгийн газрын 2018 оны “Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээ тогтоох тухай” 182 дугаар тогтоолыг үндэслэн ТОГТООХ нь:

1.Сумын нутаг дэвсгэрийн гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газрын хил заагийг 1 дүгээр, Худалаа, бүх төрлийн үйлчилгээний зориулалттай газрыг 2 дугаар, ХАА-н үйлдвэрлэлийн зориулалттай газрыг 3 дугаар, ХАА-аас бусад үйлдвэрлэлийн зориулалттай газрыг 4 дүгээр, Газрын үнэлгээний зэрэглэл тус бүрийн 1 м.кв газрын жилийн төлбөрийн хувь хэмжээг 5 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Газрын шинэчилсэн үнэлгээний бүсийн хил заагийг газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тогтооход дагаж мөрдөхийг зөвшөөрсүгэй.

3.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах гэрээг шинэчлэх, газрын төлбөрийг ногдуулах, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга Ц. Эрхэмболдод үүрэг болгосугай.

4.Тогтоолыг 2019 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

5.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хувь, хэмжээг шинэчлэн тогтоох тухай” сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны 18 дугаар тогтоолыг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсугай.

 

 

ДАРГА                                Ц.ЭНХТАЙВАН