A

A

A

Бүлэг: 1979

ДОРНОД АЙМАГ

БАЯН-УУЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 8-Р ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр

Дугаар 05

Жаварт хошуу

ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН БҮС, ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2.д/, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалт, Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын 1,2,6,7 дугаар хавсралтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 8 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын төвийн үнэлгээ, татвар, төлбөрийн бүсийн хил заагийг шинэчлэн 1 дүгээр хавсралтаар тогтоосугай.

2.Сумын газрын төлбөрийн хувь хэмжээг үнэлгээний тойргийн дугаарт харгалзуулан 2 дугаар хавсралтаар, хөдөө аж ахуйн газрын төлбөр, итгэлцүүрийг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 30 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсугай.

4.Батлагдан гарсан тогтоолтой холбогдуулан газар эзэмших, ашиглах гэрээг шинэчлэн байгуулж 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөн ажиллахыг сумын Засаг дарга, Газрын даамал, Татварын улсын байцаагч нар түүрэг болгосугай.

ХУРЛЫН ДАРГА Г.ГАНЧИМЭГ

ДОРНОД АЙМАГ БАЯН-УУЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН 12-Р ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2023 оны 04 дүгээр сарын 11-ны өдөр

Дугаар 02

Жавартхошуу

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай" хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Сумын газрын үнэлгээний зэрэгшлэл, газрын төлбөрийн хувь хэмжээ, татвар, төлбөрийн бүсийг тогтоох тухай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 08 дугаар хуралдааны 05 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ХУРЛЫН ДАРГА А.АЗБАЯР