A

A

A

Бүлэг: 1979

БАЯНХОНГОР АЙМАГ

БААЦАГААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар 12/02

Баянсайр сум

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2.д дэх хэсэг, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Сумын нутаг дэвсгэрийн эдийн засгийн давуу тал, байгаль экологийн онцлог шинж чанар, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хэтийн хөгжлийг харгалзан зурагласан газрын үнэлгээний бүсийн зургийг нэгдүгээр хавсралтаар, газрын төлбөрийн хэмжээг тогтооход хэрэглэх итгэлцүүрийн тоон утгыг үнэлгээний бүсчлэл, газрын нэгдмэл сангийн дэлгэрэнгүй ангилал бүрээр тооцож хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.  2 дугаар хавсралтыг сумын ИТХ-ын 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 7/06 тогтоолоор хүчингүй болгосон.

2.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах гэрээг шинэчлэх, газрын төлбөрийг ногдуулах, орон нутгийнтөсөвт төвлөрүүлэх,тогтоолын биелэлтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга /Ж.Ганбат/-д даалгасугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 18 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсугай.

ДАРГА С. ЭНХТӨР

БАЯНХОНГОР АЙМГИЙН БААЦАГААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр

Дугаар 10/15

Баянсайр

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.17, 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит Х хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны "Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 12/02 тоот тогтоолыг хүчингүй болгосугай.

2.Хүчингүй болгосон тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлээс хасуулах арга хэмжээ авч ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн нарийн бичгийн дарга (Ц.Энхтуяа)-д үүрэг болгосугай.

ДАРГА Ж.ГАНБАТ