A

A

A

Бүлэг: 1979

ДОРНОД АЙМАГ БАЯНТҮМЭН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 11-Р ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр

Дугаар13

Цагаан дэрс сум

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2.д дэх хэсэг, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дах заалт, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх заалт, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын нутаг дэвсгэрийн эдийн засгийн давуу тал, байгаль экологийн онцлог шинж чанар, Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хэтийн хөгжлийг харгалзан зурагласан газрын үнэлгээний бүсийн зургийг нэгдүгээр хавсралтаар, газрын төлбөрийн хэмжээг тогтоох хэрэглэх итгэлцүүрийн тоон утгын хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах гэрээг шинэчлэх, газрын төлбөрийг ногдуулах, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллахыг сумын Засаг даргын Орлогч /Т.Эрдэнэбаяр/-т даалгасугай.

3.Энэхүү тогтоолыг 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 2 дугаар тогтоолыг мөн өдрөөр хүчингүйд тооцсугай.

ХУРЛЫН ДАРГА Ж.БАТЧУЛУУН

/Баянтүмэн сумын ИТХ-ын 2019 оны 15 дугаар тогтоолоор өөрчлөлт орсныг тусгав/

ДОРНОД АЙМАГ БАЯНТҮМЭН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 10 ДУГААР ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022 оны 7 дугаар сарын 04-ний өдөр

Дугаар 18

Цагаан дэрс

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийг тус тус үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн даган мөрдөж эхэлсэн бөгөөд энэ хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт "... Итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал тогтооно" гэж заасан тул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны "Газар үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 13 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

ХУРЛЫН ДАРГА И.ТӨГСМАНДАХ