Хэвлэх DOC Татаж авах
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ЗЭРЭГЛЭЛ (БҮС)-ИЙН ГАЗРЫН ТӨЛБӨР ТООЦОХ ИТГЭЛЦҮҮРИЙН ТООН УТГА, ТҮҮНИЙГ ХЭРЭГЛЭХ ЗААГ, ХЯЗГААРЫГ ТОГТООХ ТУХАЙ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛНЫ ТОГТООЛ

2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр                                                                               Дугаар 06                                                                                       Улаанбаатар хот

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ЗЭРЭГЛЭЛ (БҮС)-ИЙН ГАЗРЫН ТӨЛБӨР ТООЦОХ ИТГЭЛЦҮҮРИЙН ТООН УТГА,

ТҮҮНИЙГ ХЭРЭГЛЭХ ЗААГ, ХЯЗГААРЫГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дах хэсгийн “д” заалт, 25 дугаар зүйлийн 25.1, 25.2 дахь хэсэг, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, Монгол улсын Засгийн Газрын 2018 оны 182 дугаар тогтоолын 1, 2 дугаар заалтыг тус тус үндэслэн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит Аравдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн зааг, хязгаарыг /солбицол, газрын зааг хязгаарын зураг/ нэгдүгээр, газрын төлбөрийн итгэлцүүрийн тоон утгыг хоёрдугаар, хөдөө аж ахуйн газрын төлбөрийн итгэлцүүрийн тоон утгыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Газрын төлбөрийн төлөвлөгөөний биелэлтэд дэмжлэг үзүүлэх, нийслэлийн төсвийн орлого бүрдүүлэх, газрын төлбөр хуримтлуулах, газрын төлбөрийн хэмжээ өөрчлөгдсөнтэй холбоотой иргэдэд сурталчлах, ажиллагаанд шаардлагатай зардлыг төсөвт тусгаж ажиллахыг дүүргийн Засаг дарга /Х. Болормаа /-д даалгасугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг дарга даалгасугай.

4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 12/50 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

 

ДАРГА                                                                                        Э.ГАНБАТ