A

A

A

  • Нүүр
  • Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
  • БАГАНУУР ДҮҮРГИЙН ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ЗЭРЭГЛЭЛ (БҮС)-ИЙН ГАЗРЫН ТӨЛБӨР ТООЦОХ ИТГЭЛЦҮҮРИЙН ТООН УТГА, ТҮҮНИЙГ ХЭРЭГЛЭХ ЗААГ, ХЯЗГААРЫГ ТОГТООХ ТУХАЙ
Бүлэг: 1979

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар 05

Улаанбаатар хот

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ЗЭРЭГЛЭЛ (БҮС)-ИЙН ГАЗРЫН ТӨЛБӨР ТООЦОХ ИТГЭЛЦҮҮРИЙН ТООН УТГА, ТҮҮНИЙГ ХЭРЭГЛЭХ ЗААГ, ХЯЗГААРЫГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д" дэд заалт, 18 дугаар зүйлийн 18.1.2 "з" дэд заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 7 дугаар зүйлийн 7.1, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын 1,2 дугаар заалтыг тус тус үндэслэн Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит XVII хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Багануур дүүргийн нутаг дэвсгэрийн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын үнэлгээний зэрэглэл /бүс/-ийн зааг, хязгаар, солбилцол, газрын зааг хязгаарын зургийг нэгдүгээр хавсралтаар, худалдаа бүх төрлийн үйлчилгээ, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, хөдөө аж ахуйгаас бусад үйлдвэрлэлийн зориулалттай газрын үнэлгээний зэрэглэл бүсийн зааг хязгаарыг хоёрдугаар хавсралтаар, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын төлбөрийн итгэлцүүрийн тоон утгыг гуравдугаар хавсралтаар, худалдаа бүх төрлийн үйлчилгээ, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, хөдөө аж ахуйгаас бусад үйлдвэрлэлийн зориулалттай газрын төлбөрийн итгэлцүүрийн тоон утгыг дөвөрдүгээр хавсралтаар, хөдөө аж ахуйн зориулалттай 1 гектарын төлбөрийн итгэлцүүрийн тоон утгыг тавдугаар хавсралтаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Газрын төлбөрийн төлөвлөгөөний биелэлтэд дэмжлэг үзүүлэх, Нийслэлийн төсвийн орлого бүрдүүлэх, газрын төлбөр хуримтлуулах, газрын төлбөрийн хэмжээ өөрчлөгдсөнтэй холбоотой иргэдэд сурталчлах ажиллагаанд шаардлагатай зардлыг төсөвт тусгаж ажиллахыг Засаг дарга /Ц.Сандаг-Очир/-д даалгасугай.

3.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА С.ДАВААСҮРЭН

НИЙСЛЭЛИЙН БАГАНУУР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр

Дугаар 28

Улаанбаатар хот

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Улсын Их Хурлын 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр баталсан Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 дугаар зүйлийг үндэслэн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит бус ХV хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн "Газрын үнэлгээний зэрэглэл, (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг хязгаарыг тогтоох тухай" 05 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

2.Хүчингүй болсон тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлээс хасуулах арга хэмжээ авч ажиллахыг хурлын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга (Г.Гансэлэм)-д үүрэг болгосугай.

ДАРГА Т.ОТГОНБОЛД