Хэвлэх DOC Татаж авах
БАГАНУУР ДҮҮРГИЙН ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ЗЭРЭГЛЭЛ (БҮС)-ИЙН ГАЗРЫН ТӨЛБӨР ТООЦОХ ИТГЭЛЦҮҮРИЙН ТООН УТГА, ТҮҮНИЙГ ХЭРЭГЛЭХ ЗААГ, ХЯЗГААРЫГ ТОГТООХ ТУХАЙ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр                                                               Дугаар 05                                                                                              Улаанбаатар хот

 

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ЗЭРЭГЛЭЛ (БҮС)-ИЙН ГАЗРЫН ТӨЛБӨР ТООЦОХ ИТГЭЛЦҮҮРИЙН ТООН УТГА, ТҮҮНИЙГ ХЭРЭГЛЭХ ЗААГ,

ХЯЗГААРЫГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 “д” дэд заалт, 18 дугаар зүйлийн 18.1.2 “з” дэд заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 7 дугаар зүйлийн 7.1, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын 1,2 дугаар заалтыг тус тус үндэслэн Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит XVII хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Багануур дүүргийн нутаг дэвсгэрийн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын үнэлгээний зэрэглэл /бүс/-ийн зааг, хязгаар, солбилцол, газрын зааг хязгаарын зургийг нэгдүгээр хавсралтаар, худалдаа бүх төрлийн үйлчилгээ, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, хөдөө аж ахуйгаас бусад үйлдвэрлэлийн зориулалттай газрын үнэлгээний зэрэглэл бүсийн зааг хязгаарыг хоёрдугаар хавсралтаар, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын төлбөрийн итгэлцүүрийн тоон утгыг  гуравдугаар хавсралтаар, худалдаа бүх төрлийн үйлчилгээ, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, хөдөө аж ахуйгаас бусад үйлдвэрлэлийн зориулалттай газрын төлбөрийн итгэлцүүрийн тоон утгыг дөвөрдүгээр хавсралтаар, хөдөө аж ахуйн зориулалттай 1 гектарын төлбөрийн итгэлцүүрийн тоон утгыг тавдугаар хавсралтаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Газрын төлбөрийн төлөвлөгөөний биелэлтэд дэмжлэг үзүүлэх, Нийслэлийн төсвийн орлого бүрдүүлэх, газрын төлбөр хуримтлуулах, газрын төлбөрийн хэмжээ өөрчлөгдсөнтэй холбоотой иргэдэд сурталчлах ажиллагаанд шаардлагатай зардлыг төсөвт тусгаж ажиллахыг Засаг дарга /Ц.Сандаг-Очир/-д даалгасугай.

3.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

 

ДАРГА                                        С.ДАВААСҮРЭН