Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Онцгой байдлын байгууллагын алба хаагчид мэргэшлийн зэрэг, зэргийн нэмэгдэл олгох журам)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 374

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 50.8-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Онцгой байдлын байгууллагын алба хаагчид мэргэшлийн зэрэг, зэргийн нэмэгдэл олгох журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Онцгой байдлын байгууллагын алба хаагчид олгох мэргэшлийн зэргийн шалгуур үзүүлэлтийг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Онцгой байдлын ерөнхий газар (хошууч генерал Т.Бадрал)-т үүрэг болгосугай.

3. Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн мэргэшлийн зэргийн нэмэгдлийг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт даалгасугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Мэргэжлийн зэргийн нэмэгдлийг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 1999 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 213 дугаар тогтоолын 1 дэх заалтын “иргэний хамгаалалтын” гэснийг хасч, “дотоодын цэрэг” гэснийг “дотоодын цэргийн” гэж өөрчилсүгэй.

5. Энэ тогтоолыг 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                У.ХҮРЭЛСҮХ

Монгол Улсын Шадар сайд                                                  Ө.ЭНХТҮВШИН