- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Зөвшөөрсөн хэмжээнээс илүү ашигласан усны төлбөр тооцох журам)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр
Дугаар 391
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Усны тухай хуулийн 31.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Зөвшөөрсөн хэмжээнээс илүү ашигласан усны төлбөр тооцох журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатад, төлбөрийн орлогыг төсөвт төвлөрүүлэх арга хэмжээ авахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.ЦЭРЭНБАТ
Текст томруулах
A
A
A