A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр

Дугаар 376

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 13.1.14-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Аюулгүй байдал, батлан хамгаалах асуудлаар төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагын удирдах бүрэлдэхүүнтэй сургалт, дадлага явуулах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тогтоолыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүр улсын болон орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3. Энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Батлан хамгаалахын сайд Н.Энхболдод даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Батлан хамгаалахын сайд Н.ЭНХБОЛД