A

A

A

Бүлэг: 1979

ДОРНОД АЙМАГ ХЭРЛЭН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр

Дугаар 12/05

Чойбалсан

ГАЗАР НУТГИЙН БҮСЧЛЭЛ, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ҮНЭЛГЭЭНИЙ БҮС, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2.д, 25 дугаар зүйлийн 25.1, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын 1,2,4 дүгээр хавсралтыг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дахь удаагийн сонгуулийн арван хоёрдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Тус сумын газар нутгийн бүсчлэлийн хилийн заагийн зураглал, солбицолыг нэгдүгээр хавсралтаар, газрын төлбөрийн үнэлгээний бүсийн зураглал, солбицолыг хоёрдугаар хавсралтаар, газрын төлбөрийн хэмжээг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 1997 оны 3, 1999 оны 05, 2003 оны 21, 2004 оны 23, 2014 оны 06, 2016 оны 03 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсугай.

3.Тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч /П.Мөнхтөр/-д даалгасугай.

4.Тогтоолыг 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ДАРГА Н.БАТМӨНХ

ДОРНОД АЙМАГ ХЭРЛЭН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 12/09

Чойбалсан

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Хуулиар эрх олгосон байгууллага өөрчлөгдсөнтэй холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны "Газар нутгийн бүсчлэл, газрын төлбөрийн үнэлгээний бүс, газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 12/05 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ХУРАЛДААН ДАРГАЛАГЧ С.БАЯНЖАРГАЛ