Хэвлэх DOC Татаж авах

БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ҮНДЭСНИЙ

ЗӨВЛӨЛИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр                 Дугаар 08           Улаанбаатар хот

БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ,
ШАЛГУУР ШААРДЛАГА БАТЛАХ ТУХАЙ

Монгол улсын “Боловсролын тухай хууль”-ийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэг, “Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн дүрэм”-ийн 4 дүгээр зүйлийн 4.10-ын “в” заалт, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн Удирдах зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн “Боловсролын магадлан итгэмжлэх үйл ажиллагааны журам”-ыг нэгдүгээр, “Дээд боловсролын сургалтын байгууллагын магадлан итгэмжлэлийн шалгуур, шаардлага”-ыг хоёрдугаар, “Сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн нийтлэг шалгуур шаардлага”-ыг гуравдугаар, “Хөтөлбөрийн урьдчилсан магадлан итгэмжлэлийн шалгуур, шаардлага”-ыг дөрөвдүгээр хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.

2.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Ажлын албаны захирал /Ж.Ариунболд/-д үүрэг болгосугай.

3.Боловсролын магадлан итгэмжлэх үйл ажиллагааны журам, шалгуур шаардлага шинэчлэн батлагдсантай холбогдуулан Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн “Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн дүрэм, Боловсролын магадлан итгэмжлэх үйл ажиллагааны журам батлах тухай” 2014 оны 01 тоот тогтоолын 2 дугаар хавсралт, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн “Шалгуур шаардлагыг шинэчлэн батлах тухай” 2015 оны 05 тоот тогтоол, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн Удирдах зөвлөлийн “Түр журам батлах тухай” 2017 оны 08 тоот тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА                         Ц.ЦОГЗОЛМАА