A

A

A

Бүлэг: 1979

ДОРНОГОВЬ АЙМАГ

ДЭЛГЭРЭХ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар 9/06

Дэлгэрэх сум

СУМЫН ГАЗРЫН ҮНЭЛГЭЭ, ТӨЛБӨРИЙН БҮСИЙН ХИЛ ЗААГ, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХУВЬ, ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсгийн "д" заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх заалт, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаар хэлэлцээд ТОГТООХ нь:

1.Сумын газрын үнэлгээ, төлбөрийн бүсийн хил заагийн "Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар"-ыг 1 дүгээр хавсралт, "Худалдаа, бүх төрлийн үйлчилгээний зориулалттай газар"-ыг 2 дугаар хавсралт, "ХАА-гаас бусад үйлдвэрлэлийн зориулалттай газар"-ыг 3 дугаар хавсралт, "ХАА-н үйлдвэрлэлийн зориулалттай газар"-ыг 4 дүгээр хавсралт, "Газрын үнэлгээний бүсчлэлийн 1м.кв газрын төлбөрийн хувь, хэмжээ"-г 5 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах гэрээг шинэчлэх, газрын төлбөрийг ногдуулах, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга /Д.Дулам/-д даалгасугай.

3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 8/01, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр хүчингүйд тооцож, 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн шинэ тогтоолыг дагаж мөрдсүгэй

4.Энэхүү тогтоолын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Дэд бүтэц, байгаль орчин, хөдөөгийн бодлогын байнгын хорооны дарга /Д.Цэрэнчимэд/-д даалгасугай.

ДАРГА С.ДАМДИНСҮРЭН

/Дэлгэрэх сумын ИТХ-ын 2019 оны 10/10 дугаар тогтоолоор өөрчлөлт орсныг тусгав/

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ДЭЛГЭРЭХ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 7 дугаар сарын 6-ны өдөр

Дугаар 6/04

Дорноговь аймаг, Дэлгэрэх сум

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 48.2 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 6-р хуралдаанаар хэлэлцээд ТОГТООХ нь:

1.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан "Газрын үнэлгээний бүсчлэл, газрын хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 9/06 дугаар тогтоолыг 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

2.Хүчингүй болгосон дээрх тогтоол нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 4117 дугаарт бүртгэгдсэн тул холбогдох материалыг бүрдүүлэн Хууль зүй дотоод хэргийн яаманд уламжлан, улсын нэгдсэн сангийн бүртгэлээс хасуулахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (У.Отгончимэг)-т даалгасугай.

3.Холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хэм хэмжээ тогтоох эрх, чиг үүргийг хэрэгжүүлэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаас 2022 онд баталсан "Сумдын Газрын үнэлгээний бүсийн зураг, итгэлцүүр, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай" шийдвэр, сумын иргэдийн Хурлаас хүчингүй болгосон тогтоолыг иргэд, аж ахуй нэгжүүдэд танилцуулж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (У.Отгончимэг) газрын даамал (И.Болортуяа) нарт үүрэг болгосугай.

ДАРГА Д.ЦЭРЭНЧИМЭД