Хэвлэх DOC Татаж авах
БААЦАГААН СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

БАЯНХОНГОР АЙМАГ
БААЦАГААН СУМЫН
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 12 дугаар сарын14-ний өдөр                                                                              Дугаар 12/03                                                                                              Баянсайр

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын  тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ийн “д” Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2, дахь заалтыг үндэслэн тус тус ТОГТООХ нь:

1.Баацагаан сумын нутаг дэвсгэрт дагаж мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамж  хэмжээг тогтоож, хавсралтаар баталсугай.

2.Хог хаягдлын төлбөрийг  батлагдсан тарифын дагуу  аж ахуй нэгж, албан байгууллага, үйлдвэр үйлчилгээний газрууд, айл өрхүүдэд дагаж мөрдүүлэн, биелэлтийг хангаж ажиллахыг  сумын Засаг дарга /Ж.Ганбат/-д даалгасугай.

3.Тогтоолын хэрэгжилтийн талаар хагас  жил тутамд Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд тайлагнаж ажиллахыг сумын Засаг дарга /Ж.Ганбат/-д үүрэг болгосугай.

 

ДАРГА                         С.ЭНХТӨР