A

A

A

Бүлэг: 1979

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд

2019 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 4133 дугаарт бүртгэсэн.

ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ТОГТООЛ

2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр

Дугаар 69

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

"Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль"-ийн 15 дугаар зүйлийн 15.5 дахь хэсэг,24 дүгээр зүйлийн24.1.2 дахь заалт, Хадгаламжийн даатгалын үндэсний хорооны 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ТОГТООХ НЬ:

1.Хадгаламжийн даатгалын корпорацийн "Даатгалын нөхөн төлбөр олгох журам"-ыг хавсралтар баталсугай.

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Хадгаламжийн даатгалын Үндэсний хорооны 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн "Журам шинэчлэн батлах тухай" 55 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

3Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хадгаламжийн даатгалын корпорацийн Гүйцэтгэх захирал (Х.Бум-Эрдэнэ)-д даалгасугай.

ДАРГА О.ЭРДЭМБИЛЭГ