A

A

A

Бүлэг: 1979

ДОРНОГОВЬ АЙМАГ

МАНДАХ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр

Дугаар 8/07

Мандах сум

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ, ТӨЛБӨРИЙН ХУВЬ, ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дах хэсгийн "д" дэх заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Мандах сумын нутаг дэвсгэрийн үнэлгээний зэрэглэл, бүсчлэлийг газар ашиглалтын зориулалт тус бүрээр 1, 2, 3, 4 дүгээр хавсралтаар, Газрын үнэлгээний зэрэглэл, газар ашиглалтын зориулалтын 1 м.кв газрын жилийн төлбөрийн хувь хэмжээг 5 дугаар хавсралтаар баталсугай.

2.Тогтоолыг 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхийн зэрэгцээ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын Засаг дарга /Н.Отгонбаяр/-д даалгасугай.

3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 8/09 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Ц.МИШИГДОРЖ

/Мандах сумын ИТХ-ын 2019 оны 10/09 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсныг тусгав/

ДОРНОГОВЬ АЙМГИЙН МАНДАХ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр

Дугаар 10/01

Дорноговь аймаг, Мандах сум

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.3.4 дэх заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан "Газрын үнэлгээ бүсчлэл, төлбөрийн хувь хэмжээг тогтоох тухай" сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 8/07 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

2.Энэхүү тогтоолыг холбогдох газруудад хүргүүлэн тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Н.Цэцэгсүрэн)-д даалгасугай.

ДАРГА Б.ШИЖИР