Хэвлэх DOC Татаж авах
МАНДАХ СУМЫН ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ, ТӨЛБӨРИЙН ХУВЬ, ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

ДОРНОГОВЬ АЙМАГ

МАНДАХ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ 

2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр                                                                 Дугаар 8/07                                                                                                          Мандах сум

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ, ТӨЛБӨРИЙН ХУВЬ, ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дах хэсгийн “д” дэх заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Мандах сумын нутаг дэвсгэрийн үнэлгээний зэрэглэл, бүсчлэлийг газар ашиглалтын зориулалт тус бүрээр 1, 2, 3, 4 дүгээр хавсралтаар, Газрын үнэлгээний зэрэглэл, газар ашиглалтын зориулалтын 1 м.кв газрын жилийн төлбөрийн хувь хэмжээг 5 дугаар хавсралтаар баталсугай.

2.Тогтоолыг 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхийн зэрэгцээ тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг сумын Засаг дарга /Н.Отгонбаяр/-д даалгасугай.

3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 8/09 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА                                     Ц.МИШИГДОРЖ