


2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр |
Улаанбаатар хот |
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Биеийн тамир, спортын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.“Спортын сургалт-дасгалжуулалтыг удирдах, спортын тэмцээнд оролцуулах үйл ажиллагаа эрхлэх, эрх олгох журам”-ыг хавсралтаар баталсугай.
2.Дасгалжуулагчид үйл ажиллагаа эрхлэх эрх олгох үйл ажиллагааг журмын дагуу зохион байгуулж ажиллахыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Биеийн тамир, спортын газар /Ц.Шаравжамц/-т даалгасугай.
3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Биеийн тамир, спортын бодлогын газар /Э.Мөнхбилэг/-т үүрэг болгосугай.
САЙД Ц.ЦОГЗОЛМАА
