A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Ойг хамгаалах, тарьц, суулгац ургуулах ажлыг урамшуулах журам)
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖИЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД, САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр

Дугаар А/140/63

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Ойн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.5 дахь хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь:

1. "Ойг хамгаалах, тарьц, суулгац ургуулах ажлыг урамшуулах журам"-ыг 1 дүгээр, "Ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцсэн ажлын гүйцэтгэлийн актын загвар"-ыг 2 дугаар, "Ургуулсан тарьц, суулгацад тооллого хийж, хүлээн авах актын загвар"-ыг 3 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2. Урамшууллын зардлыг батлагдсан төсвийн хүрээнд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын багцын Ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээний зардлаас санхүүжүүлэх ажлыг зохион байгуулахыг Ойн бодлого зохицуулалтын газарт даалгасугай.

3. Холбогдох зардлыг тухайн жилийн төсөвт зориулалтын дагуу тусгах, хэрэгжилтийг зохион байгуулах, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Ойн бодлого зохицуулалтын газар /Ц.Банзрагч/, Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар /Ж.Ганбат/, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, аялал жуулчлал, геологи уул уурхайн хяналтын газар /Б.Батсайхан/, бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосугай.

БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖИЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Д.ОЮУНХОРОЛ

САНГИЙН САЙД Ж.ЭРДЭНЭБАТ

Улсын нэгдсэн бүртгэлийн 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 3530 дугаарт бүртгэв.