Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (газраар хувь нийлүүлэх)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 341

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 7.1.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. ”Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах зорилгоор өмчлөгч, эзэмшигч газраар хувь нийлүүлэх журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тогтоолын хэрэгжилтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                       У.ХҮРЭЛСҮХ

Барилга, хот байгуулалтын сайд                                                 Х.БАДЕЛХАН