A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр

Дугаар 348

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 6.6-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр боловсруулах нийтлэг журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Эрхлэх асуудлын хүрээний хөрөнгө оруулалтын төслийн үр ашгийн тооцоо, судалгааг хийж, хэрэгжүүлэх дараалал, ач холбогдлоор нь эрэмбэлэн жил бүрийн 2 дугаар сарын 15-ны өдрийн дотор Үндэсний хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлж байхыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болгосугай.

3. Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт хамрагдах төслийн төлөвлөлтийн үндэслэлийг сайжруулах, гүйцэтгэлийг хангахад шаардагдах мэдээлэл, тайланг Үндэсний хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргаж өгч байхыг яам, Засгийн газрын агентлагт даалгаж, Монголбанк (Н.Баяртсайхан), Санхүүгийн зохицуулах хороо (С.Даваасүрэн), Үндэсний статистикийн хороо (А.Ариунзаяа)-нд зөвлөсүгэй.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Нийтлэг журам батлах тухай" Засгийн газрын 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 123 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.ЗАНДАНШАТАР

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 5 дугаар сарын 5-ны өдөр

Дугаар 119

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 9.3.7-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг боловсруулах нийтлэг журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 249 дүгээр тогтоол, "Журам батлах тухай" Засгийн газрын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 348 дугаар тогтоол, "Загвар батлах тухай" Засгийн газрын 2004 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 88 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.НЯМДОРЖ