Хэвлэх DOC Татаж авах
ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ (иргэний үнэмлэхийн дүрэм)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 396

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 6.4, 6.6-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Монгол Улсын иргэний үнэмлэхийн дүрэм”-ийг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Иргэний үнэмлэхийн тодорхойлолт, дүрмийг шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2011 оны 11 дүгээр сарын        24-ний өдрийн 338 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

3. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                    У.ХҮРЭЛСҮХ

Хууль зүй, дотоод хэргийн сайд                               Ц.НЯМДОРЖ