Хэвлэх DOC Татаж авах
Төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг батлах тухай

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ


2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр          Дугаар 02             Улаанбаатар хот

Төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалд
тавигдах тусгай шаардлагыг батлах тухай

            Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэг, 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсгийг үндэслэн Төрийн албаны зөвлөлөөс ТОГТООХ нь:

               1.Төрийн захиргааны албаны удирдах албан тушаал, түүнтэй адилтгах удирдах албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг нэгдүгээр, хоёрдугаар, гуравдугаар, дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай.

                 2.Төрийн захиргааны албаны гүйцэтгэх албан тушаал, түүнтэй адилтгах гүйцэтгэх албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг тавдугаар, зургаадугаар, долоодугаар хавсралтаар тус тус баталсугай.

              3.Төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын тодорхойлолтыг боловсруулах, албан хаагчийг сонгон шалгаруулах, албан тушаалд томилох, шатлан дэвшүүлэхэд энэхүү тусгай шаардлагыг баримталж ажиллахыг томилох эрх бүхий этгээдэд үүрэг болгосугай.

               4.Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны дарга /Д.Баатарсайхан/-д үүрэг болгосугай.

 

 

ДАРГА                                  Б.ЦОГОО