A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр

Дугаар 349

Улаанбаатар хот

ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ БАЛАНСААС БАЛАНСАД ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3, 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Сэлэнгэ аймгийн Сант суманд байрлах 3,726,027,000 (гурван тэрбум долоон зуун хорин зургаан сая хорин долоон мянга) төгрөгийн балансын үнэ бүхий хавсралтад заасан мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн барилга байгууламжийг сургалтын зориулалтаар Хөдөө аж ахуйн их сургуульд балансаас балансад шилжүүлсүгэй.

2. Үл хөдлөх хөрөнгийг балансаас балансад шилжүүлэх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.ЗАНДАНШАТАР