Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Мал, амьтны эрүүл мэндийн бүртгэл, мэдээллийн сан бүрдүүлэх/

ХҮНС ХӨДӨӨ АЖ АХУЙ ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ
2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр                                 
Улаанбаатар хот

Дугаар А-09 

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1.“Мал, амьтны эрүүл мэндийн бүртгэл, мэдээллийн сан бүрдүүлэх, тайлагнах журам”-ыг хавсралтаар баталсугай.

2.Журмын хэрэгжилтэд хяналт тавьж, иргэд холбогдох байгууллагыг мэргэжлийн удирдлага, арга зүйн зөвлөмжөөр хангаж ажиллахыг Мал эмнэлгийн ерөнхий газар /Д.Түмэндэмбэрэл/-т үүрэг болгосугай.

3.Хууль зүй, дотоод хэргийн яамны улсын нэгдсэн бүртгэлд энэхүү журмыг бүртгүүлэхийг Хуулийн хэлтэст даалгасугай.

                       САЙДЫГ ҮҮРГИЙГ ХАРИУЦАГЧ, БАЙГАЛЬ ОРЧИН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН

                        САЙД                                                  Н.ЦЭРЭНБАТ