A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр

Дугаар 03

Улаанбаатар хот

Д.ДАМБА-ОЧИРЫН УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙГ НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ЭСЭХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦСЭН ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.13 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Дорждамбын Дамба-Очирын Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсүгэй.

2.Энэ тогтоолыг 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД