


1. Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн тэтгэврийг 24,000 (хорин дөрвөн мянган) төгрөгөөр нэмэгдүүлэн тооцож олгохыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нарт даалгасугай.
2. Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээг 310,000 (гурван зуун арван мянган) төгрөгөөр, нийгмийн даатгалын сангаас олгож байгаа хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 270,000 (хоёр зуун далан мянган) төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоосугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” Засгийн газрын 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 16 дугаар тогтоолын 1, 2 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
4. Энэ тогтоолыг 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Сангийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.ЧИНЗОРИГ
