A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТЭТГЭВЭР, АСАРГААНЫ ТЭТГЭМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ (Засгийн газрын 2020 оны 25 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон бөгөөд үүнийг 2020-2-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө)
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр

Дугаар 27

Улаанбаатар хот

НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТЭТГЭВЭР, АСАРГААНЫ ТЭТГЭМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ (Засгийн газрын 2020 оны 25 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон бөгөөд үүнийг 2020-2-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө)

Нийгмийн халамжийн тухай хуулийн 16.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг сард 174,000 (нэг зуун далан дөрвөн мянган) төгрөгөөр, Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.2.4-д заасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийг сард 114,000 (нэг зуун арван дөрвөн мянган) төгрөгөөр, бусад асаргааны тэтгэмжийг сард 76,000 (далан зургаан мянган) төгрөгөөр тус тус тогтоон мөрдсүгэй. (Энэ заалтад Засгийн газрын 2019 оны 227 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон бөгөөд үүнийг 2019-7-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө)

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 17 дугаар тогтоолын 1 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

3. Энэ тогтоолыг 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ