Хэвлэх DOC Татаж авах
ХАЛДВАРТ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВРЫГБАТЛАХ ТУХАЙ

МАЛ ЭМНЭЛГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр                                                           Дугаар А/59                                                                                            Улаанбаатар хот

ХАЛДВАРТ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВРЫГБАТЛАХ ТУХАЙ

“Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалт, “Мал, амьтны  эрүүл   мэндийн тухай” хуулийн  11 дүгээр зүйлийн 11.2 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1.Адууны тараагуур судасны үрэвсэл өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх зааврыг нэгдүгээр, Үхрийн цээж өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх зааврыг хоёрдугаар, Хэл хөхрөх өвчнөөс  урьдчилан сэргийлэх, тэмцэх зааврыг гуравдугаар, Үхрийн лейкоз өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх зааврыг дөрөвдүгээр, Бог малын сохор догол өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх зааврыг тавдугаар, Адууны халдварт цус багадахөвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх зааврыг зургаадугаар, Үхрийн хорт салст халууралөвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх зааврыг долоодугаар, Шувууны залгиур мөгөөрсөн хоолойн үрэвсэлт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх зааврыг наймдугаар хавсралтаар, Шувууны ньюкаслийн өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх зааврыг есдүгээр хавсралтаартус тус баталсугай.

2.Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Мал эмнэлгийн хяналт, эрсдэлийн үнэлгээний газар /Б.Болдбаатар/-т  үүрэг болгосугай.

 

ДАРГА                                    Д.ТҮМЭНДЭМБЭРЭЛ