A

A

A

Бүлэг: 1979

/ТЕГ-ын даргын 2018 оны А/68 дугаар тушаалаар хүчингүй болгосон/

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2009 оны 6 дугаар сарын 15-ныөдөр Дугаар 225 Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

1. "Зөрчил бүхий татвар төлөгчийн талаар нийтэд мэдээлэх журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Татварын хууль тогтоомжийг зөрчиж, татвар төлөхөөс зайлсхийсэн, эрэн сурвалжлагдаж байгаа татвар төлөгчидтэй ажиллах ажиллагааг эрчимжүүлж, зөрчил бүхий татвар төлөгчийн талаар нийтэд мэдээлэхэд энэхүү журмыг мөрдөж ажиллахыг ТЕГ-ын хэлтэс, харьяа газар, алба, аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтсийн дарга нарт даалгасугай.

3.Энэхүү тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Татварын ерөнхий газрын Төрийн захиргаа, удирдлагын газар /Н.Бат-Эрдэнэ/-т даалгасугай.

ДАРГА Ц.ОЮУНБААТАР

Улсын бүртгэлд 2009 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 3042 дугаарт бүртгэсэн