A

A

A

Бүлэг: 1979

МАЛ ЭМНЭЛГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ШИМЭГЧТЭХ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ

2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр

Дугаар А/64

Улаанбаатар хот

"Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай" хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалт, "Мал, амьтны эрүүл мэндийн тухай" хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дах заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1.Мал, амьтны бэтэг өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх зааврыг нэгдүгээр, Мал, амьтдын трипаносомоз өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх зааврыг хоёрдугаар, Үхрийн бабезиоз өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх зааврыг гуравдугаар, Хулгана яр өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх зааврыг дөрөвдүгээр, Малын хүрдтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх зааврыг тавдугаар, Мал, амьтдын ширхтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх зааврыг зургаадугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Мал эмнэлгийн хяналт, эрсдэлийн үнэлгээний газар /Б.Болдбаатар/-т үүрэг болгосугай.

ДАРГА Д.ТҮМЭНДЭМБЭРЭЛ