Хэвлэх DOC Татаж авах
МАЛ, АМЬТНЫ ХАЛДВАРТ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ

МАЛ ЭМНЭЛГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

 

2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр                                                              Дугаар А/65                                                                                       Улаанбаатар хот

МАЛ, АМЬТНЫ ХАЛДВАРТ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ

“Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалт, “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1.Шувууны томуу өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх зааврыг нэгдүгээр, Адууны томуу өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх зааврыг хоёрдугаар, Гахайн томуу өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх зааврыг гуравдугаар, Тэмээний томуу өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх зааврыг дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Мал эмнэлгийн хяналт, эрсдэлийн үнэлгээний газар /Б.Болдбаатар/-т үүрэг болгосугай.

 

 

ДАРГА                                    Д.ТҮМЭНДЭМБЭРЭЛ