A

A

A

Бүлэг: 1979

/ЭХЗХ-ны 2019 оны 116 дугаар тогтоолоор хүчингүй болсон/

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Дугаар 482 Улаанбаатар хот

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэг, Бүгд Найрамдах Монгол Ард Улс ба Зөвлөлийн Засагт Нийгэм Журамт Бүгд Найрамдах Холбоот Улсын хооронд 1949 оны 6 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан Хэлэлцээрийн 10 дугаар зүйлийг тус тус үндэслэн, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр зам"-аасирүүлсэн хүсэлтийг хянан хэлэлцээд Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:

1.Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр зам"-ын үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагад борлуулах цахилгааны тарифыг нэгдүгээр, цахилгааны чадлын тарифыг тухай /ЭХЗХ-ны 2019 оны 02-р тогтоолоор 2-р хавсралтыг хүчингүй болгосон/ хоёрдугаар, айл өрхөд борлуулах цахилгааны тарифыг гуравдугаар, тоолуургүй ахуйн хэрэглэгчдийн цахилгааны төлбөр тооцох сарын дундаж цахилгааны хэрэглээг дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай.

2.Батлагдсан тарифыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдсэн өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр зам" /Д.Жигжиднямаа/-дүүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Үнэ тариф, зах зээлийн газар /Б.Болор-Эрдэнэ/-т даалгасугай.

ДАРГА А.ТЛЕЙХАН

ЗОХИЦУУЛАГЧ Д.БАССАЙХАН