Хэвлэх DOC Татаж авах
МАЛЫН ЭМЧ, МАЛ ЭМНЭЛГИЙН ТЕХНИКИЙН АЖИЛТНЫ ЁС ЗҮЙН ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

МАЛ ЭМНЭЛГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр                                                                 Дугаар А/53                                                                                            Улаанбаатар хот

МАЛЫН ЭМЧ, МАЛ ЭМНЭЛГИЙН ТЕХНИКИЙН АЖИЛТНЫ ЁС ЗҮЙН ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 30.23 дах заалтыг үндэслэн ТУШААХ НЬ:

1.Малынэмч, мал эмнэлгийн техникийн ажилтны мэргэжлийн ёс зүйн дүрмийг хавсралтаар баталсугай.

2.Малын эмч, мал эмнэлгийн техникийн ажилтны мэргэжлийн ёс зүйн дүрмийг улсын хэмжээнд мөрдүүлэх цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх, сурталчлах ажлын нэгдсэн төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын дарга, мэргэжлийн хяналтын байцаагч нарт даалгасугай.

3.Тушаалын хэрэгжилтийг хангах ажлын бэлтгэлийг хангаж, 2018 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

 

ДАРГА                                                /Д.ТҮМЭНДЭМБЭРЭЛ/