A

A

A

Бүлэг: 1979

"ГАВШГАЙ УС" ХХК-ИЙН ЦЭВЭР, БОХИР УСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр

Дугаар 104

Улаанбаатар хот

Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймгийн Сайхан сумын "Гавшгай ус" ХХК-ийн цэвэр, бохир усны үйлчилгээнийтарифыг хавсралтаар баталсугай.

2.Батлагдсан тарифыг 2019оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг "Гавшгай ус" ХХК /Л.Балдорж/-д даалгасугай.

3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан Зохицуулах зөвлөлийн 2017 оны 138 дугаар тогтоолын1 дүгээр хавсралтыг 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

4.Хангагч, хэрэглэгчийн эрх ашгийг дээдлэн хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ чанд биелүүлэн, батлагдсан тарифыг хэрэглэгчдэд мэдээлэх, сурталчлан ойлгуулах ажлыг зохион байгуулж ажиллахыг "Гавшгай ус" ХХК /Л.Балдорж/-д даалгасугай

5.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж, үр дүнг тооцон ажиллахыгТусгай зөвшөөрлийн алба /Г.Нарантуяа/, Үнэ тарифын алба /Ж.Гэрэлчулуун/, Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба /Б.Доржбат/-нд тус тус даалгасугай.

ДАРГА Ж.БАТСУУРЬ

ГИШҮҮН Б.АМАРСАНАА

Ж.ДАВААЦЭРЭН

Г.ЦОГТСАЙХАН

Ч.ЭРДЭНЭЧИМЭГ