A

A

A

Бүлэг: 1979

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ЕСӨНЗҮЙЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр

Дугаар 7/01

Мөнхбулаг

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖ ТОГТООХ ТУХАЙ

Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Сумын нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоож хавсралтаар баталсугай.

2.Айл өрх, Албан байгууллага, аж ахуйн нэгж, үйлдвэр үйлчилгээний газруудад хог хаягдлын үйлчилгээний хураамжийг батлагдсан тарифын дагуу дагаж мөрдүүлэн хэрэгжүүлж ажиллахыг Байгаль Орчны Хяналтын Улсын байцаагч /С.Мөнх-Эрдэнэ/, байгаль хамгаалагч /Ж.Батгэрэл/, Татварын Улсын байцаагч /Ц.Тэрбиш/, газрын даамал /П.Цэнгэлбаяр/, багийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3.Нутаг дэвсгэрийн хэмжээнд хог хаягдлын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих, дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулж хамтран ажиллахыг сумын Засаг дарга /Д.Мөнхбаяр/-т даалгасугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн 2016 оны 6 дүгээр сарын 10-ны өдрийн 15 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Т.БАТ-ӨЛЗИЙ