A

A

A

Бүлэг: 1979

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ

БАЯН-ӨНДӨР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар 08/06

Бумбат

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2. дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Сумын нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг батлагдсан тарифын дагуу аж ахуйн нэгж байгууллага, үйлдвэрлэл үйлчилгээний газрууд, айл өрхүүдэд дагаж мөрдүүлэн хэрэгжүүлж ажиллахыг сумын Засаг дарга Э.Насанцогт-д үүрэг даалгасугай.

3.Тогтоолын хэрэгжилтийн талаар хагас жил тутамд иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнаж байхыг сумын Засаг дарга Э.Насанцогт-д даалгасугай.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд үүрэг болгосугай.

5.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээ өөрчлөгдсөнтэй холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 17 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Ш.ГҮРДОРЖ