A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2020 оны 95 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр

Дугаар 11

Улаанбаатар хот

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2020 оны 95 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хууль зүй, дотоод хэргийн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. "Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай" Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн "д.Хууль зүй, дотоод хэргийн яам" гэсэн заалтын "2.Гэрээ, эрх зүй, хамтын ажиллагааны газар" гэснийг "2.Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газар" гэж, мөн заалтын "6.Стратеги, бодлого төлөвлөлтийн газар (санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэстэй) гэснийг "6.Санхүү, хөрөнгө оруулалтын газар." гэж тус тус өөрчилсүгэй.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 91 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан "Хууль зүй, дотоод хэргийн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр", "Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 161 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ