Хэвлэх DOC Татаж авах
ТӨГРӨГ СУМЫН ГАЗРЫН ҮНЭЛГЭЭ, ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ, БҮСЧЛЭЛ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ
ТӨГРӨГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр                                                                    Дугаар VIII/05                                                                                                  Хоолт

 

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭ, ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ, БҮСЧЛЭЛ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын “д” дэх заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалт, Засгийн Газрын 2018 оны “Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай” 182 дугаар тогтоолын 1,2,6,7 дугаар хавсралтуудыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Сумын нутаг дэвсгэрт газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн аж ахуй нэгж байгууллагын газарт ногдуулах төлбөрийн итгэлцүүрээр тооцсон хэмжээг 1 дүгээр хавсралтаар, төлбөр ногдуулах бүсчлэлийн зураглалыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтад байгаа газрын төлбөрийг жил бүр ногдуулан гэрээг дүгнэн орлогыг төвлөрүүлэн хэрэгжилтэд хяналт тавьж, тайланг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнаж ажиллахыг Татварын байцаагч /С.Отгонлхагва/, Газрын даамал /Г.Дуламдорж/ нар түүрэг болгосугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Газрын төлбөр, татварын хэмжээ, үнэлгээний бүсчлэл тогтоох тухай” сумын иргэдийн Төлөөлөгчидийн Хурлын 2014 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн V/01-р тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

 

ДАРГА                                 Б.БАЯРСАЙХАН