A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ (Засгийн газрын 2020 оны 44 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр

Дугаар 12

Улаанбаатар хот

МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ (Засгийн газрын 2020 оны 44 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Боловсролын тухай хуулийн 43.2.10, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 17.1.4-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг олгох журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчид хичээлийн жилд сар бүр олгох тэтгэлгийн хэмжээг 100,000 /нэг зуун мянган/ төгрөгөөр тогтоосугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 329 дүгээр тогтоол, "Журам шинэчлэн батлах тухай" 2015 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 477 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ