Хэвлэх DOC Татаж авах
САЙХАНДУЛААН СУМЫН ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ЗЭРЭГЛЭЛ /БҮС/, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХУВЬ, ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

ДОРНОГОВЬ АЙМАГ

САЙХАНДУЛААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр                                                                Дугаар 11/07                                                                             Сайхандулаан сум

СУМЫН ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ЗЭРЭГЛЭЛ /БҮС/, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХУВЬ, ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 “д” заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, Монгол улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Сумын нутаг дэвсгэрийн гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газрын бүсчлэл хил, заагийг нэгдүгээр хавсралтаар, Худалдаа, бүх төрлийн үйлчилгээний зориулалттай газрын бүсчлэл хил, заагийг хоёрдугаар хавсралтаар, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалттай газрын бүсчлэл хил, заагийг гуравдугаар хавсралтаар, Хөдөө аж ахуйгаас бусад үйлдвэрлэлийн зориулалттай газрын бүсчлэл хил, заагийг дөрөвдүгээр хавсралтаар, Газрын үнэлгээний зэрэглэл тус бүрийн 1 м.кв газрын жилийн төлбөрийн хувь хэмжээг тавдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Шинэчилсэн газрын үнэлгээний бүсийн хил заагийг газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тогтооход дагаж мөрдөхийг зөвшөөрсүгэй.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын Засаг дарга /Б.Эрдэнэжаргал/-д даалгасугай.

4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 08/18 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

 

ДАРГА               Д.БААСАНЖАВ