Хэвлэх DOC Татаж авах
ЭРХ ОЛГОХ ТУХАЙ (өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 35

ЭРХ ОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 2 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 44.5-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. ”Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам”-ын төслийг зарчмын хувьд зөвшөөрч, Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс гарын үсэг зурах эрхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарт олгосугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам батлах тухай” Засгийн газрын 1997 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 253 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                               У.ХҮРЭЛСҮХ

Монгол Улсын сайд,

Засгийн газрын Хэрэг

эрхлэх газрын дарга                                                             Г.ЗАНДАНШАТАР