Хэвлэх DOC Татаж авах
АЙРАГ СУМЫН СУМЫН ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ЗЭРЭГЛЭЛ /БҮС/, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХУВЬ, ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

ДОРНОГОВЬ АЙМАГ
АЙРАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр                                                                      Дугаар 03/07                                                                                                     Айраг сум

СУМЫН ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ЗЭРЭГЛЭЛ /БҮС/, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХУВЬ, ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2дахь хэсгийн “д”заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахьхэсэг, Монгол улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Сумын нутаг дэвсгэрийн үнэлгээний зэрэглэл /бүс/-ийн хил заагийг газар ашиглалтын зориулалт тус бүрээр “Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар”-ыг 1 дүгээр, “Худалдаа, бүх төрлийн үйлчилгээний зориулалттай газар”-ыг 2 дугаар, “Хөдөө аж ахуйгаас бусад үйлдвэрлэлийн зориулалттай газар”-ыг 3 дугаар, “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалттай газар”-ыг4 дүгээр, “Газрын үнэлгээний зэрэглэл тус бүрийн 1 м.квгазрын жилийн төлбөрийн хувь, хэмжээ”-г 5 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Тус тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа дагаж, мөрдөн олон нийтэд сурталчилан танилцуулж, хэрэгжилтийг зохион байгуулж, ажиллахыг сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгч /Л.Мөнхжаргал/-д даалгасугай.

3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2009 оны 05/25 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

ДАРГА                       Б.ТУУЛАЙХҮҮ