A

A

A

Бүлэг: 1979

ДУНДГОВЬ АЙМАГ

ӨНДӨРШИЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 12 дугаарт сарын 14-ний өдөр

Дугаар 25

Бөхт

ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН БҮСИЙН ХИЛ ЗААГ, ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д", Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дах хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны "Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл /бүс/, суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай" 182 дугаар тогтоолыг тут тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Сумын нутаг дэвсгэрийн эдийн засгийн давуу тал, байгаль экологийн онцлог шинж чанар, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг харгалзан худалдаа бүх төрлийн үйлчилгээ, гэр бүлийн хэрэгцээ, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэлийн зориулалтаар зурагласан "Газрын үнэлгээ, төлбөрийн бүсийн зураг хил зааг, солбицол"-ыг 1 дүгээр хавсралтаар, "Газрын үнэлгээ төлбөрийн Г-9 дугаар бүсчлэлийн 1.мкв газрын төлбөрийн хэмжээний нэгтгэл"-ийг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Сумын газрын төлбөрийн хувь хэмжээг өөрчилсөнтэй холбогдуулан иргэн аж ахуй нэгж, байгууллагын газар эзэмших ашиглах гэрээг шинэчлэн газрын төлбөрийг ноогдуулах орон нутгийн төсөвт төвлөрүүлэх төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга /Л.МӨНХБАДРАХ/, Татварын байцаагч /Ч.ДОЛГОРЖАВ/, Газрын даамал /Б.НАРАНДЭЛГЭР/ нарт үүрэг болгосугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд үүрэг болгосугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын ИТХ-ын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 17 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

5.Энэхүү тогтоолыг Монгол улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газарт бүртгүүлэн, 2019 оны 1 дүгээр сарын 1-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ДАРГА У.АЛТАНХҮҮ

/Өндөршил сумын ИТХ-ын 2019 оны 19 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсныг тусгав/

ДУНДГОВЬ АЙМГИЙН ӨНДӨРШИЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр

Дугаар 57

Бөхт

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэг, 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсгийн 42.2.1 дэх заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын есдүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ач холбогдлоо алдаж дагаж мөрдөхөө больсон, хууль тогтоомжтой давхардсан, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй тогтоолуудыг хүчингүй болгосугай.

2.Хүчингүй болгосон тогтоолын жагсаалтыг хавсралтаар баталсугай.

ДАРГА Н.МӨНХЦЭЦЭГ