A

A

A

Бүлэг: 1979

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ЕСӨНЗҮЙЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар 8/05

Мөнхбулаг

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ, СУУРЬ ҮНИЙН ИТГЭЛЦҮҮРИЙГ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ийн "Д" заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6,3 дахь заалт, Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Газрын үнэлгээний бүсчлэл, суурь үнийн итгэлцүүрийг хавсралтаар баталж 2019 оны 1 дүгээр сараас эхлэн мөрдөж ажилласугай.

2.Нэг хонин толгойд ноогдуулах бэлчээрийн газрын төлбөрийг түүний тогтоосон суурь үнэлгээний 0,03 хувиар, үр тариа, төмс хүнсний ногоо, жимс жимсгэний тариалангийн зориулалттай 1 га газрын төлбөрийг түүний тогтоосон суурь үнэлгээний 0,03 хувь, 1 га газрын хадлангийн талбайг 0,01 хувь, гэр бүлийн хэрэгцээний зориулалт, худалдаа бүх төрлийн үйлчилгээ, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалттай газруудын суурь үнэлгээний итгэлцүүрийг 0,5 хувь байхаар тус тус тогтоосугай.

2.Газрын суурь үнэлгээний бүсчлэлийг зураглалын дагуу хийх, газрын төлбөр, татварыг газар өмчлөгч, эзэмшигч, иргэн аж ахуйн нэгж, албан байгууллагуудаас хуулийн хугацаанд хураан төсвийн орлогот оруулж хуулийн дагуу дэс дараатай ажил зохион байгуулж ажлынхаа үр дүнгийн тайланг хагас /бүтэн/ жилээр сумын Иргэдийн Төлөөлөгдийн Хурлын Тэргүүлэгчдэд мэдээлж ажиллахыг сумын газрын даамал /П.Цэнгэлбаяр/-т даалгасугай.

3.Сумын газрын үнэлгээний бүсчлэл зураглалын дагуу хийгдэж байгаа газрын төлбөр хуулийн дагуу төсвийн орлогот орж байгаа эсэхэд байнга хяналт тавьж үүрэгжүүлэн хамтран ажиллахыг сумын Засаг дарга /Д.Мөнхбаяр/-т үүрэг болгосугай.

ДАРГА Т.БАТ-ӨЛЗИЙ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЕСӨНЗҮЙЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр

Дугаар 08/04

Есөнзүйл сум

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Сумдын газрын үнэлгээний бүсийн зураг, итгэлцүүр, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 08/04 тоот тогтоол батлагдан гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 8/05 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

2.Тогтоолыг хүчингүй болсонтой холбогдуулан захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн бүртгэлэс хасуулах тухай албан бичгийн хамтаар Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /О.Ганчулуун/-д үүрэг болгосугай.

ДАРГА Б.МАНДАХ