Хэвлэх DOC Татаж авах
Мал эмнэлэг, ариун цэврийн магадлан  шинжилгээ хийх, баталгааны тэмдэг хэрэглэх  журам батлах тухай

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ
2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр                       
Улаанбаатар хот

Дугаар А-08

МАЛ ЭМНЭЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН МАГАДЛАН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ, БАТАЛГААНЫ ТЭМДЭГ ХЭРЭГЛЭХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.14 дэх заалтыг үндэслэнТУШААХ нь:

1.“Мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээ хийх, баталгааны тэмдэг хэрэглэх журам”-ыг 1 дүгээр хавсралтаар, ”Мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээ, баталгааны тэмдгийн загвар”-ыг 2 дугаар хавсралтаар, “Мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээ, баталгааны тэмдгийн (код) индексийн дугаар”-ыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Мал эмнэлгийн ерөнхий газар /Д.Түмэндэмбэрэл/-т даалгасугай.

3.Энэхүү журам батлагдсантай холбогдуулан Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайдын 1999 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/168 тоот тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Энэхүү журам батлагдсантай холбогдуулан Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүдийн хэрэглэж байгаа баталгааны тэмдгийг 2019 оны 7 дугаар сарын 1-ээс эхлэн хүчингүйд тооцсугай.

САЙДЫН ҮҮРГИЙГ ХАРИУЦАГЧ,

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ

ЖУУЛЧЛАЛЫН САЙД                                        Н.ЦЭРЭНБАТ