A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ Мал, амьтны гоц халдварт өвчнийг яаралтай мэдээлэх/
Бүлэг: 1979

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ

2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр

Дугаар А-16

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.11 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. "Мал, амьтны гоц халдварт өвчнийг яаралтай мэдээлэх журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. Журмын хэрэгжилтэд хяналт тавьж, иргэд, холбогдох байгууллагыг мэргэжлийн удирдлага, арга зүйн зөвлөмжөөр хангаж ажиллахыг Мал эмнэлгийн Ерөнхий газар /Д.Түмэндэмбэрэл/-т үүрэг болгосугай.

3. Хууль зүйн яамны улсын нэгдсэн бүртгэлд энэхүү журмыг бүртгүүлэхийг Төрийн захиргааны удирдлагын газарт даалгасугай.

4. Энэ тушаал гарсантай холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 1994 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн "Журам, жагсаалт батлах тухай" А/10 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан "Мал, амьтны гоц халдварт өвчний яаралтай мэдээ өгөх журам"-ыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙДЫН ҮҮРГИЙГ ХАРИУЦАГЧ БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Н.ЦЭРЭНБАТ